Үндсэн цэс |
|
|
Туслах цэс |
|
|
Our poll |
|
|
Statistics |
Онлайнд нийт: 1 Зочид: 1 Хэрэглэгчид: 0 |
|
|
Home » 2010 » 4-р сар » 19 » “Реал Мадрид” Рүүнигийн төлөө 90 сая фунт амлав
6:57 PM “Реал Мадрид” Рүүнигийн төлөө 90 сая фунт амлав |
Английн шилдгүүдийн нэг “Манчестер Юнайтед” клуб довтолгооны гол хүчин болсон Уэйн Рүүнигээ авч үлдэхийн тулд түүнд долоо хоногийн 150 мянган фунт стерлингийн цалинтай шинэ гэрээ байгуулах санал тавьжээ. Гэхдээ шинэ гэрээгээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө баталгаажуулахаар зориг шулуудсан байна. Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд зүй ёсоор багтах Рүүнигийн “МанЮ”-тай байгуулсан гэрээ өдгөө ч хүчин төгөлдөр хэвээр, хоёр жилийн дараа гэрээний хугацаа дуусах боловч Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб түүний 90 сая фунт стерлинг амласан учир “Манчестер Юнайтед” клубын удирдлага ийн сандрах болжээ. “Реал”-ын энэ мөнгөний зодооноос Рүүниг авч үлдэхийн тулд “МанЮ”-гийн ерөнхий гүйцэтгэх захирал Дэвид Гилл таван жилийн хугацаатай гэрээ санал болгосон байна. Өдгөө 24 настай Рүүни оргил үедээ тоглож байгаа бөгөөд энэ улиралд 34 гоол оруулаад байгаа юм. Их хэмжээний цалингаас гадна “МанЮ” түүнийг хэрэв FIFA-гийн дэлхийн шилдэг тоглогч, PFA-ын оны шилдэг тоглогч, мөн Европ тивийн алтан гутал, эсвэл Премьер лигийн мэргэн бууч болсон тохиолдолд нэмэлт бонус өгөхөөр амлажээ. “Улаан чөтгөрүүд” хөгжөөн дэмжигчдийнхээ дунд элдэв маргаан, бухимдал үүсгэхгүйн тулд дэлхийн аваргын өмнө түүнийг багтаа үлдэнэ гэдгийг баталгаатай болгохоор хичээж байгаа юм. Учир нь Рүүни ДАШТ-д амжилт гаргавал топ зэрэглэлийн клубууд түүнийг сонирхож, түүний төлөө шунахаас урьтах санаатай байгаа ажээ.
Эх нь http://sport.news.mn/content/7128.shtml
|
Category: Хөлбөмбөг |
Views: 1016 |
Added by: batbold
| Rating: 0.0/0 |
|
|
Log In |
|
|
Хайлт |
|
|
Календар |
|
|
Entries archive |
|
|
|