Үндсэн цэс |
|
|
Туслах цэс |
|
|
Our poll |
|
|
Statistics |
Онлайнд нийт: 1 Зочид: 1 Хэрэглэгчид: 0 |
|
|
Home » 2009 » 11-р сар » 6 » H1N1 вирүсийн халдвартай 411 хүн хэвтсэнээс 322 нь эдгэрэн гарчээ
8:54 AM H1N1 вирүсийн халдвартай 411 хүн хэвтсэнээс 322 нь эдгэрэн гарчээ |
Өнөөдрийн байдлаар томуугийн А (H1N1) вирүсийн халдварын лабораториор
батлагдсан тохиолдол 884 болж, 25 шинэ тохиолдлоор нэмэгдсэн, үүнээс
Улаанбатарт 706, 17 аймагт 178 тохиолдол бүртгэгдсэн байгаа,
өчигдрийнхээс нэмэгдсэн нь Сэлэнгэд +7, Өвөрхангайд +2, УБ +16
болжээ.
ХӨСҮТ-ийн амбулаториор 140 хүн үзүүлж үйлчлүүлснээс 8 хүн томуугийн А
(H1N1) вирүсийн халдварын хүнд, хүндэрч болзошгүй хэлбэр гэсэн оношоор
хэвтсэн.
Бусад нь гэрээр эмчилгээ хийлгэх зөвлөгөө авч, өрхийн эмчийн хяналтанд орсон байна.
Тус төвд томуугийн А (H1N1) вирүсийн халдвар гэсэн оношоор 411 хүн
хэвтэн эмчлэгдсэнээс 322 нь эдгэрч гарсан, одоо 88 өвчтөн эмчлэгдэж
байна.
Хүндээр өвчилж эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тасагт эмчлэгдсэн
20-иод тохиолдлоос 1 нь нас барсан, бусад нь эдгэрч гарсан, одоо 5
хүний биеийн байдал хүнд байна. Сүүлийн хоногуудад хүнд байсан
хүмүүсээс 2 хүний биеийн байдал дээрдэж сайжрах хандлагатай болж байна.
ХӨСҮТ-ийн ТҮТ-ийн лабораторид 109 сорьцод шинжилгээ хийснээс 25
тохиолдол томуугийн А (H1N1) вирүсийн халдвар болох нь батлагдсан
байна. Аймгуудтай байнгын холбоотой ажиллаж өдөр бүр 1-2 аймагтай аудио
хурал хийж зөвөлөгөө өгч байгаа ажээ.
Иргэдийн зүгээс өөрийгөө томуугийн А (H1N1) вирүсийн халдвар авч уу
үгүй юу, "хэд хоногийн өмнө бие эвгүй оргиод томуу хүрээд өнгөрөх шиг
болсон тэр юу байсан бол, манай гэр бүлээс эсвэл ажлын газрынхнаас,
ангийнхнаас хэн нэг нь өвдөөд эдгэрсэн би хамт байсан яагаа бол,
шинжилгээ хийлгээд өөрийгөө өвдөж өнгөрсөн эсэхээ мэдчих юмсан” гэсэн
санаатай эмнэлгээр явж, шинжилгээ хийлгэхийг хүсэн ажлыг нь хүндрүүлж
байгаа гэнэ. Харин ХӨСҮТ ийм тохиолдолд шинжилгээ хийхгүй гэдгээ
мэдэгдэж байна.
ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжид тухайн улс оронд томуугийн А (H1N1)
вирүсийн халдварын 100 тохиолдол лабораториор батлагдсан бол хүн амын
дунд энэ өвчний дэгдэлт гарч байгаа нь тодорхой байна гэж үзээд цаашид
нийтийг хамарсан шинжилгээ хийх шаардлагагүй, томуу, томуу төст өвчтэй
гэж оношлогдож байгаа тохиолдлыг "томуугийн А (H1N1) вирүсийн
халдвартай" гэж оношлож, эмчлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үздэг.
Нэгэнт дэгдэлтийн байдалтай гарч байгаа үед хүн амын 20-50 хувь нь
дайрлагад өртөж, шинж тэмдэг бүхий хэлбэрээр илрэнэ, үүнээс 90-ээд хувь
нь хөнгөн хэлбэрээр өвчилж эдгэрнэ гэж зөвлөж байгаа. Та түүний нэг нь
байх магадлалтай юм.
Хэрэв өвчилсөн шинж тэмдэг, сэжиг байгаа бол гэртээ байж, өрхийн эмчээ
дуудаж үзүүлээрэй. Тэд өвчин хүнд байна уу, хөнгөн байна уу, гэрт нь
эмчлэх үү, эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай юу гэдгийг тогтоох хэмжээнд
бүрэн сургагдсан, энэ талаар баримтлах маш тодорхой удирдамжтай байгаа.
Мөн өрхийн эмч нар уртасгасан цагаар, гэрийн дуудлага, эргэлтийн
горимоор байнга ажиллаж байгаа хэмээн ХӨСҮТ-ийн хэвлэлийн албанаас
мэдээлж байна.
М.Жаргал http://news.gogo.mn/r/61846 дээрээс авав.
|
Category: Мэдээ |
Views: 683 |
Added by: batbold
| Rating: 5.0/5 |
|
|
Log In |
|
|
Хайлт |
|
|
Календар |
|
|
Entries archive |
|
|
|