Охид
ямар хөвгүүдэд дуртай вэ? Хөвгүүд ямар байвал тэдний сонирхолыг татдаг
юм бол? Үүнийг нэгэн охин хөвгүүдэд захиж байна. Санал нийлж байна уу?
ямар хөвгүүдэд дуртай вэ? Хөвгүүд ямар байвал тэдний сонирхолыг татдаг
юм бол? Үүнийг нэгэн охин хөвгүүдэд захиж байна. Санал нийлж байна уу?
1. Үнэндээ бол охид царайлаг хөвгүүд рүү өөрийн эрхгүй харчихдаг
боловч нүдэнд дулаахан, цэвэрхэн хувцасладаг, ааш сайтай хөвгүүдийг
илүүд үздэг.
2. Ихэнх охид их зантай хөвгүүдэд дургүй байдаг. Ааш зангийн хувьд бол
хөгжилтэй л байхад боллоо. Хөгжилтэй байхад боллоо гэсэн гээд битгий
маазраад аальгүйтээд байгаарай даа. Хөгжилдөх үедээ хөгжилтэй, яг чухал
үед ухаалаг байж чаддаг байх нь чухал шүү.
3. Хүүхэн шиг маяглаад байдаг эсвэл бүр хээгүй царайлаад суучихдаг
залуусыг бүр ч их үзэн яддаг. Алтан дундаж гэж нэг сайхан юм байна шүү
дээ.
4. Зоригтой, сайн зодолддог банди нар тэдэнд таалагддаг. Гэхдээ тэгж
хэллээ гээд битгий онгироод хүн болгонтой зодолдчоорой. Шаал хэрэггүй
зодоон хийж, сагсуурч явдаг залууст охид дургүй байдаг.
5. Хэтэрхий ичимхий байснаас шалиг байсан нь дээр. Гэхдээ ичимхий
байснаас дээр гэсэн болхоос шалиг банди нар гоё гэж хэлээгүй шүү.
Зүгээр л яг дундаж байсан нь дээр. Хамгийн гол нь охин болгонтой
аальгүйтэж явах хэрэггүй гэсэн үг.
6. Таалагдсан охиноо тоохгүй байгаа дүр эсгэ. Зарим охидууд боож үхэх
шахдаг. Эсвэл сонирхол нь хөдлөдөг. Гэхдээ битгий өөрөөсөө түлхчээрэй
банди нараа. Заза ингээд л боллоо.