Лабораторийн ажил 09. Бодлого 1. Бодит тоон real, imaginary гишүүн өгөгдөлтэй, өгөгдсөн комплекс тооны абсолют утга олох гишүүн функцтэй complex гэсэн класс тодорхойлно. Бодлого 2. Бүхэл тоон hours, minutes, seconds гишүүн өгөгдөлтэй, өгөгдсөн хоёр цагийн хоорондох нийт цагийг олох гишүүн функцтэй time класс тодорхойлно. Бодлого 3. Банкны харилцагчийн нэр, дугаар ба дансны үлдэгдэл зэрэг өгөгдөлтэй, данс нээх, дансанд мөнгө хийх, данснаас мөнгө авах, данс хаах ба дансны үлдэгдэл тооцож харах зэрэг үйлдэл хийх гишүүн функцтэй bankaccount класс тодорхойлно. Бодлого 4. Номын бүртгэлийн дугаар, номын нэр, зохиогч, хэвлэлийн газар ба номын үнэ зэрэг өгөгдөлтэй, ном олгох ба ном буцааж авах гишүүн функцтэй library класс тодорхойлно. Бодлого 5. Inventory классыг TV, VCR, PC зэрэг бараатай, бараа хүлээн авах, зарагдсан барааг бүртгэлээс хасах, барааны үлдэгдэл тооцохтой холбоотой 3 гишүүн функцтэй байхаар тодорхойлно.