Төрсний дараа жингээ эрүүл хасах 14 зөвлөгөө - 5 November 2014 - Баба вэб портал
Үндсэн цэс
Туслах цэс
Дууны ая / Караоке [33]
Монгол / англи дууны караокe
Мэдээ [13]
News
Том тоглоом [ Татах ] [13]
Games
Програм хангамж [20]
software
Ном сэтгүүл [11]
ebooks
Хөлбөмбөг [24]
Premier league, Champion league ...
Хичээл [1]
хичээл, tutorial
Онигоо [8]
онигоо, зурагт онигоо
Өгүүллэг [3]
Сургамжит өгүүллэг, зохиолууд
Our poll
Таньд манай сайт таалагдаж байна уу?

Архив
Үр дүн
Бүх санал: 1037
Statistics

Онлайнд нийт: 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Home » 2014 » 11-р сар » 5 » Төрсний дараа жингээ эрүүл хасах 14 зөвлөгөө
12:02 PM
Төрсний дараа жингээ эрүүл хасах 14 зөвлөгөө


Эмэгтэйчүүд жирэмсэн болоод багадаа ойролцоогоор 11-15кг нэмдэг. Төрсний дараа хуучин галбиртаа буцаад орохыг яардаг нь мэдээж. Ким Кардашиан, Биёонсе гээд бидний таньдаг одууд төрөөд л маргааш нь гэхэд хэвийн байдалдаа орсон харагддаг. Гэхдээ бодит байдал тийм биш. Та хүүхдээ болон өөрийгөө эрүүл байлгах үүднээс зөв аргаар турах нь маш чухал. Тиймээс таньд зориулан 14 эрүүл турах зөвлөгөөг хүргэж байна.
1. Бүү яар.
Төрснийхөө маргаашаас эхлэн турахыг хүсэж, дасгал хийж, өглөөгүүр гүйнэ гэж төлөвлөж байвал та маш буруу бодож байна. Та өөртөө бүрэн илаарших хангалттай хугацаа өгөх хэрэгтэй. Таны бие хэвийн байдалдаа ортол багадаа 5-8 долоо хоног хэрэгтэй. Үүний дараагаас л жингээ хасах тухай бодож эхлээрэй.
2. Стрессээ багасга.
Бага стресстэх нь шууд жин хасахад нөлөөлөхгүй ч гэлээ стрессээс үүдэлтэй сөрөг нөлөөнүүдийг багасгана. Жишээ нь та хэт их турах тухай бодож стресствэл их идэж, буруу хооллож, турах итгэл найдвараа алдана. Үүнээс сэргийлэхийн тулд та хүүхэдтэйгээ өдөр бүр салхилж байгаарай. Нар болон цэвэр агаар таны сэтгэл санааг өдөр бүр тайтгаруулж өөдрөг байлгах болно. Мөн та ойрхон алхаж, дуртай цайгаа ууж, ном юм уу сэтгүүл уншиж, тайтгаруулах хөгжим сонсож, найз нөхөдтэйгөө уулзаж, халуун усанд орж, бясалгал хийх зэргээр стрессээс зайлсхийгээрэй.
3. Сайн унтаж амар.
Ихэнх ээжүүд нойрны дутагдалд ордог. Сайн унтаж амрах нь таны бие илааршихад тустайгаас гадна сэтгэл санаа хямрахаас сэргийлнэ. Тиймээс хүүхдээ унтах үед нь дагаад хамт амарч байгаарай.
4. Тэвчээртэй бай.
Эмч нар сард 1.5 кг-аас ихээр жин хасахгүй байхыг зөвлөдөг. Хөхөөр хооллодог бол тэр тусам хоолоо сойж хурдан турахыг яарах нь буруу. Тиймээс тайван байж өөртөө хугацаа олго. Эхний 6 долоо хоногт өөрчлөлт гарна гэдэгт битгий найдаарай.
5. Байнга алхаж бай.
Та өөрийгөө бэлэн болсон гэж үзэж байвал өдөр бүр хөнгөхөн алхалт хийж байгаарай. Өдөрт найзтайгаа 15-30 мин алхаж байхыг зөвлөж байна. Мэдээж ганцаараа алхах боломж тэр бүр гарахгүй байх. Гэхдээ хүүхдээ тэврээд алхах нь бүүр илүү үр дүнтэй. Хүүхэд тань цэвэр агаарт гарна мөн та улам ихээр илүүдэл өөх тосоо шатаах болно.
6. Сунгалтын дасгал хий.
Төрөл бүрийн өөрт амар байгаа сунгалтын дасгал хийгээрэй. Хэвийн галбиртаа эргэж ороход тустайгаас гадна чилсэн, хатуужсан булчингуудыг чинь суллаж өгнө.
7. Иогоор хичээллэ.
Бясалгал, зөв амьсгал, сунгалтын дасгалын хослол учраас иогоор хичээллэх нь төрөл бүрийн ашиг тустай.
8. Хялбар дасгалууд хийх.
2 сарын дараагаас эмч чинь хориглоогүй бол гэдэсний таталт, сууж босох, гүйх зэрэг хөнгөхөн дасгалууд хийж эхлээрэй.
9. Хүчний дасгал хийх.
Эхний 4-6 сарын дараагаас эхлэн та өөрийгөө бэлэн болсон гэж үзэж байвал илүүдэл өөхөө шатаах хүчний дасгал хийх хэрэгтэй. Хүүхдээ тэврээд гадуур алхах, хүүхэдтэйгээ шатаар өгсөхийг зөвлөж байна. Мөн өөртөө таарах гантилаар өдөрт 5 мин нэмэлт дасгал хийж болно.
10. Хүүхдээ хөхөөр хооллодог бол хангалттай сайн идэх хэрэгтэй.
Хүүхдээ хөхөөр хооллодог ээж өдөрт 300-500 нэмэлт калори хэрэглэх хэрэгтэй . Тиймээс хоолны дэглэм барихаас татгалз.
11. Хоолны дэглэмд хэт их бүү баригдаарай.
Та өдөрт 1000аас доош калори агуулсан хоол хүнс хэрэглэж болохгүй. Хөхөөр хооллодог бол 1800 доош байж болохгүй. Бага идэхийг хичээхээс илүү эрүүл хооллолтыг чухалчлаарай. Үнэхээр турахыг хүсэж байвал ядаж эхний сар өнгөрсний дараа 100-200 калори хасах боломжтой.
12. Багадаа өдөрт 3 удаа эрүүл хооллож байх.
Цаг барихгүй ч гэлээ өдөрт 5-6 удаа бага хэмжээгээр хооллож байх хэрэгтэй. Тэр тусмаа өглөөний цайг алгасаж болохгүй. Мөн дундуур нь жимс ногоо хэрэглэж байгаарай. Өглөөний цайндаа: Хоёр ширхэг бяслаг, бүхэл үрийн хар талх, нэг ширхэг өндөг, усан үзэмтэй хамт хэрэглэж байж болно.
13. Эрүүл зууш.
Хоолны завсраар хөнгөн зууш идэх нь таны сахарын хэмжээг тогтмол барьж хэт ихээр хоол идэхээс сэргийлнэ. Хөнгөн зуушиндаа: Зулзаган лууван Бүхэл үрийн хатаасан талх, жигнэмэг, бяслагтай лийр, зөгийн балтай алим, чанасан өндөг, өөх тос багатай иогурт...
14. Сахар болон өөх тос ихтэй хүнсээс татгалз.
Газтай ундаа, бялуу, сахар ихтэй жигнэмэг аль болох бага хэрэглээрэй.
Category: Мэдээ | Views: 112 | Added by: batbold | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Хайлт
Календар
«  11-р сар 2014  »
НяДаМяЛхПүБаБя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Цаг агаар
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Copyright MyCorp © 2016