“Арсенал” тэргүүлэх боломжоо бүрмөсөн алдлаа - 19 April 2010 - Баба вэб портал
Үндсэн цэс
Туслах цэс
Дууны ая / Караоке [33]
Монгол / англи дууны караокe
Мэдээ [13]
News
Том тоглоом [ Татах ] [13]
Games
Програм хангамж [20]
software
Ном сэтгүүл [11]
ebooks
Хөлбөмбөг [24]
Premier league, Champion league ...
Хичээл [1]
хичээл, tutorial
Онигоо [8]
онигоо, зурагт онигоо
Өгүүллэг [3]
Сургамжит өгүүллэг, зохиолууд
Our poll
Таньд манай сайт таалагдаж байна уу?

Архив
Үр дүн
Бүх санал: 1037
Statistics

Онлайнд нийт: 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Home » 2010 » 4-р сар » 19 » “Арсенал” тэргүүлэх боломжоо бүрмөсөн алдлаа
7:00 PM
“Арсенал” тэргүүлэх боломжоо бүрмөсөн алдлаа


Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд хамгийн алдартай нь гэгддэг Английн Премьер лигийн 2009/10 оны улирлын тоглолт өндөрлөж, лигийн аварга тодроход ердөө тойргийн гурван тоглолт үлдээд байна. Өнгөрсөн шөнө Английн хөлбөмбөгийн ногоон талбайд лигийн хоёр тоглолт болж өнгөрсөн бөгөөд энэ жилийн Премьер лигт түрүүлэх боломжтой байсан Лондонгийн “Арсенал” “Уиган Атлетик”-т ялагдсанаар боломжоо алдсан бол “Астон Вилла” 2:1-ээр “Портсмут”-ыг талбай дээр нь буулган авчээ. Тоглолтын эхнээс л манлайлж, 2:0 харьцаатай тоглолтыг тэргүүлж байсан Лондонгийн “Мэргэн буучид” тоглолтын сүүлийн арван минутад хаалгандаа гурван гоол алдсанаар ялагдал хүлээсэн юм. Тоглолтын 41 дэх минуатад Тео Уолкотт гоолдож, улмаар хоёрдугаар хагас эхэлсний дараахан Микаэль Сильвестр тооны харьцааг 2:0 болгожээ. “Мэргэн буучид”-ын энэ давуу байдал тоглолтын 80 дахь минут хүртэл үргэлжилж, 11 минутын дотор хаалгандаа гурван гоол алдсанаар айлын талбайгаас гурван оноотой харих боломжоо алдсан юм. 80 дахь минутад “Уиган”-ы солгой хөлтэй хагас хамгаалагч Бен Уотсон тоглолтын хувь заяаг эргүүлсэн гоолыг оруулжээ. Улмаар есөн минутын дараа Титус Брембль тооны харьцааг тэнцүүлсэн бол гоолоос хойш ердөө хоёрхон минутын дараа буюу нэмэлт цагийн эхний минутад франц хамгаалагч Шарль Н’Зогбий “Арсенал”-ын мөрөөдлийг үгүй хийсэн шийдвэрлэх гоолыг оруулснаар тоглолт өндөрлөсөн юм. Бямба гаригийн тоглолтод лигийг тэргүүлэгч “Челси” “Тоттенхэм”-д ялагдаж, оноо алдсан учир “Арсенал”-ын алтан цом өргөх боломж нээлттэй хэвээр байсан боловч тун хариуцлагагүй ялагдал хүлээснээр “Арсенал”-чууд энэ жилийн аваргын өрсөлдөөнөөс хасагдаж байна. Ийнхүү Лондонгийн "Мэргэн буучид" тав дахь жилдээ дараалан цомгүй улирлыг дуусгаж байгаа юм. Мөн өнгөрсөн шөнө лигийн шилдгүүдийн нэг “Астон Вилла” “Портсмут”-ыг талбайд нь 2:1-ээр буулган авснаар “Ливерпуль”-ийг ардаа орхиж, хүснэгтийн зургаад бичигдэх болов. “Астон Вилла”-гаас Жон Карью, Натан Делфоунесо нар, харин “Портсмут”-аас Майкл Браун гоолджээ.

Эх нь http://sport.news.mn/content/7297.shtml
Category: Хөлбөмбөг | Views: 555 | Added by: batbold | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Хайлт
Календар
«  4-р сар 2010  »
НяДаМяЛхПүБаБя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Цаг агаар
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Copyright MyCorp © 2016