Үндсэн цэс
Туслах цэс
Дууны ая / Караоке [33]
Монгол / англи дууны караокe
Мэдээ [13]
News
Том тоглоом [ Татах ] [13]
Games
Програм хангамж [20]
software
Ном сэтгүүл [11]
ebooks
Хөлбөмбөг [24]
Premier league, Champion league ...
Хичээл [1]
хичээл, tutorial
Онигоо [8]
онигоо, зурагт онигоо
Өгүүллэг [3]
Сургамжит өгүүллэг, зохиолууд
Our poll
Таньд манай сайт таалагдаж байна уу?

Архив
Үр дүн
Бүх санал: 1039
Statistics

Онлайнд нийт: 1
Зочид: 1
Хэрэглэгчид: 0
Home » 2008 » 12-р сар » 6 » Хайртдаа илгээх сэтгэлийн минь үг
7:26 PM
Хайртдаа илгээх сэтгэлийн минь үг
Сайн байна уу?
Хайрт минь өнөөдөр 11 сарын 14-ны өдөр би чамтайгаа
учраад яг 4 жил 4 сар болж байна. 2004 оны 7 сарын 14-ны өдөр чамтайгаа
анх учирч билээ. Цаг хугацаа хурдан юмаа нэг л мэдэхэд 4 дэх өвөлтэйгээ
золгох гэж байдаг.
   Алганы минь хонхорт түр саатсан болжмор
   Анхны минь хайрыг өдөндөө нуугаад нисээ юү
   Борог шөнийн минь зүүдийг гэгээн төрхөндөө аргамжсан
   Борооны дараах солонго чамдаа би хайртай.
Чи минь энэ
шүлгийг санаж байна уу би чинийхээ утасруу энэ шүлгийг байнга л
явуулдагсан. Шүлэг хуучирхаараа үнэ цэнээ алдаж хүний сэтгэлийг уярааж
чадахаа больдог бол, миний хувьд энэ шүлэг хэзээч хуучирдаггүй яг л
миний чамд өгсөн хайр шиг. Тиймээ хэнд ч өгөөгүй тэр л хайраа зөвхөн
чамдаа зориулж хэнийг хайрлаагүй зүрхэндээ чамайг тээсээр өдий хүрчээ.
Гэсэн ч би ганцаараа. Чамайгаа над дээр ирж намайг хайрлах тэр өдрийг
хүлээсээр.

Чи
санаж байна уу? Бидний анх учирсан мөчийг. Байрныхаа гадаа модон сандал
дээр юм бодоод сууж байсан тэр нэгэн охинд өөрийн эрхгүй татагдаж
зүгээр хажууд чинь очоод суучихаж билээ. Тэр үед чиний хөөрхөн алаг нүд
чинь өмнө хэнийг ч хайрлаж байгаагүй зүрхийг минь шууд л эзэмдсэн.
Дэндүү гоё мэдрэмж. Анхны хайр ирэх шиг тэр дундаа анхны харцаар ирэх
шиг жаргал энэ хорвоод байдаггүй байхаа. Тэр үед дэндүү жаргалтай
байсан ч одоо бодоход надад энэ хайр дэмий л зовлон өгч дээ.

Анхны
хайр бүтдэггүй гэдэг үгэнд би үнэндээ дургүй. Учир нь чи миний анхны
хайр би энэ хайраа бүтээхийг ямар их хүсдэг гээч даанч хүссэн бүхэн
биелдэггүй хатуу хорвоо юмдаа. Хорвоо яагаад хайр дурлалыг хүн бүхэнд
ялгаж өгдөг юм бол. Заримд нь зовлон, заримд нь жаргал. Би зовлонг нь
амссан азгүй л нэгэн. Гэхдээ би азгүй биш харин ч азтай энэ хорвоо
дээрх хамгийн хөөрхөн хамгийн ухаантай охинд анхны хайраа өгч чадсан би
азтай.

Бүтэлгүй
хайрынхаа төлөө би чамайгаа хэзээ ч буруутгаж байгаагүй буруутгах ч
үгүй. Би чамаасаа хайрын сайхныг мэдэрч чадсан, би чамаасаа л жинхэнэ
эмэгтэй хүний зан чанарыг олж хардаг. Чамайгаа мартахын тулд би их
оролдсон боловч чадахгүй юм шиг байна.

Өөр
хүнийг хайрлах хэцүү ч мартах тэрнээс хэцүү байдаг юм байна. Би
чамаасаа их юм хүсээгүй зүгээр л хайрыг чинь хүссэн энэ тийм хэцүү
гэжүү? Чиний минь хайрыг эзэмдсэн тэр нэгэн залуугийн оронд өөрийгөө
нэг удаа тавьж үзэх юмсан чамаар хайрлуулах ямар гоё бол. Би тэр мөчийн
төлөө л өдий болтол чамайгаа хайрласаар. Нэгэнт хүнийх болсон чамайгаа
өөрийн болгох хувь надад байхгүй юмуу? Хүмүүс аз жаргалыг хайж хүлээж
амьдардагтай адил би чамайгаа өөрийн аз жаргалаа хүлээж амьдардаг.
Надад өгөөгүй хайрын чиний төлөө өдий хүрсэн юм чинь эцсийг нь үзэтлээ
чамайгаа хайрлана.

Би
бурханаас чамтай минь ядаж ганцхан удаа бүхэл өдөржин хамт байлгаж
өгөөч гэж гуйдаг. Тэгвэл би тэр өдрийг хэзээ ч мартахгүй ээ. Чамтай
минь учруулсан тэр л байр тэр л модон сандалтайгаа чамайгаа хүлээсэн
хэвээрээ л байна. Насан туршдаа биш юмаа гэхэд ядаж ганцхан секунд
намайг хайрлаач. Ганцхан секунд

Энэ хорвоогийн хамгийн хөөрхөн охин Хүслэнд
Аагийгаас


Views: 2752 | Added by: batbold | Rating: 5.0/5
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Log In
Хайлт
Календар
«  12-р сар 2008  »
НяДаМяЛхПүБаБя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Цаг агаар
Entries archive
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Copyright MyCorp © 2024